Бидний тухай

Христийн Ариун ном түүх болон эш үзүүллэгээр бидэнтэй ярьдаг. Библи бидэнд өмнө нь юу болсон, удахгүй юу болох талаар хэлж өгдөг. Дэлхий сүйрэхээс өмнө анхааруулсан сүүлчийн мэдээг гайхамшигт илчлэлээс уншиж болно.

Илчлэл 14-р бүлэгт Гурван тэнгэр элчийн дуулгасан энэхүү сэрэмжлүүлэг мэдээ нь гурван хэсэгтэй. Эдгээр сэрэмжлүүлэг мэдээ бүр дэлхий дахинд тунхаглагдах ёстой.

  • Эхний тэнгэр элч бидэнд тэнгэр, газар ба далай тэнгисийг бүтээсэн Бүтээгч Бурханд мөргө хэмээн хэлдэг. Бид Бүтээгч Нэгэнд мөргөж, Түүнийг магтан алдаршуулах ёстой. Учир нь Түүний шүүх цаг хаяанд иржээ. Эхний тэнгэр элч бидэнд хэрхэн Бурханыг таньж мэдэх мөн шүүлтэд хэрхэн бэлэн байх талаар анхааруулдаг.

  • Хоёр дахь тэнгэр элч бидэнд төгсгөлийн цаг үед хүмүүс итгэлээсээ урвах талаар анхааруулдаг. Бүтээгч Бурханыг болоод Түүний илчлэгдсэн Үгсийг хүндэтгэн дагадаггүй шашны системээс бид \"гарах\" ёстой.

  • Ёрын муу нэгэн Бүтээгч Бурхан болоод Түүний хүмүүсийн эсрэг эцсийн дайралтаа хийхээр шашны байгууллагаар дамжуулан ажиллах болно хэмээн гурав дах тэнгэр элч бидэнд анхааруулдаг. Ёрын муу нэгнийг дагадаг хүмүүсийн дээр \"тэмдэг\" байх бөгөөд харин Бурханд үнэнч хэвээр үлдсэн хүмүүс хавчигдах болно. Харин Бурхан аймшигт тэмдэг авсан хүмүүсийн дээр Өөрийн шүүлтээ буулгах болно. Бурханд дуулгавартай, итгэмжит хүмүүс мөхөж буй дэлхийд цөлөгдөн үлдэхээс аврагдана. Тэд Бурхантай хамт диваажинд очих бөгөөд Бурхан дэлхийг анхны төгс хувилбараар нь ахин бүтээхийг харах болно.

Манай мэдээллийг хүлээн авахаар бүртгүүлэх

Шинэ хэвлэл материал бүрийг цаг алдалгүй хүлээн аваарай!

newsletter-cover