Бузар муу сүнснээс хамгаалах хамгаалалт

Бузар муу сүнснээс хамгаалах хамгаалалт

Хураангуй

Муу ёрын сүнс бодитоор оршдог бөгөөд тэд төсөөлснөөс ч аймшигтай байж чадна. Зарим хүмүүс өөрсдийгөө сүнсийг захирах хүч чадалтай гэдэг ч тэд зөвхөн мөнгөний төлөө л хүмүүст тусалдаг. Харин Есүс Христ муу ёрын сүнсийг хөөж, чөтгөрүүдийг зайлуулах чадалтай хэдий ч биднээс хэзээ ч төлбөр нэхдэггүй. Есүс хайр энэрлээр дүүрэн бөгөөд муу ёрын сүнс биднийг дарлахыг тэвчдэггүй учир бидэнд үргэлж үнэ төлбөргүйгээр тусалдаг. Энэхүү товхимол нь муу ёрын сүнс хаанаас бий болсныг мөн тэднээс ангижрахын тулд Есүст хандан хэрхэн залбирах талаар заах болно.

Татаж авах

Зүүн өмнөд Азийн нэгэн нарлаг өглөө, би супер маркет руу явж байтал гэнэт манай хөрш гартаа хоёр хутга барьчихсан над руу гүйж ирээд чичрэн дайрах нь тэр. Түүний аймшигт нүднээс би харанхуйг болон бузар сүнсний оршихуйг мэдэрсэн. Би Христэд итгэгч байсан учраас хамгаалалтын төлөө дотроо чимээгүйхэн залбирч эхлэв. Намайг залбирахад түүний дотор орсон бузар сүнс зайлж, найз маань ч тайвширсан. Дараа нь түүний гараас хутгыг нь авах гэхэд тэрээр хутгаа надад өгөв. 

Есүсийн хүч 

Мянга мянган хүн Есүсийн хүчийг мэдэрсэн байдаг. Тэд бузар муу сүнсээс чөлөөлөгдөж, өвчнөөс эдгэрч, хараалаас ангижирч мөн учирч болох аюулаас ч аврагдаж байсан. Тэгвэл Есүс гэж хэн бэ? Есүсийн хүч чадал юунд оршиж байна вэ? Христийн ариун бичээс болох Библиэс Есүсийн түүхийг мэдэж болно. Есүс бузар муу сүнсээс илүү хүчтэй гэдгийг харуулсан нэгэн түүхийг өгүүлье.

Нэгэн аав өөрийн хүүгээ Есүс дээр авчрав. Аав, “Багш аа, хүүг маань үзээч гэж би Танаас гуйж байна. Тэр миний ганц хүү юм. Бузар муу сүнс түүнийг минь эзэмдчихсэн. Хүү маань гэнэт л орилж, амнаас нь хөөс сахарч, татганаж эхэлдэг, бузар муу сүнс хүүгээс минь холдохдоо биеийг нь хөх няц болгож, тарчлаан байж түүнээс салдаг, бас хүү маань ихэвчлэн гал руу эсвэл ус руу яваад орчихдог!” Есүс хүүг нааш ир хэмээн дуудахад чөтгөр түүнийг газарт унаган, хүү татвалзаж гарав.

Есүсийн зүрх эцэг хүү хоёрын төлөө шаналав. Есүс, “Хэрэв чи итгэвэл бүх зүйл боломжтой.” гэв.

Эцэг нь чарлан “би итгэж байна, итгэлгүй байгаад минь туслаач!” гэв. 

Есүс муу сүнсэнд, “‘Яг одоо гарч ирж дахиж түүн рүү дахиж бүү ор гэж тушаав!’ Дараа нь муу сүнс түүнийг маш ихээр татвагнуулан үлдээн мөн түүнээс гарч одов” (Лук 9:37–42, Марк 9:17–27).

Энэ аавын адилаар бузар муу сүнсэнд эзэмдүүлсэн гэр бүлийн гишүүнийхээ төлөө зовж байгаа олон аавууд байгаа. Зарим нь нойргүй хонож, зарим нь өвдөж, зарим нь хачин дуу хоолой сонсдог. Зарим нь хүнд баймгүй асар их хүчтэй болж тосгоны ард иргэдээ айлгадаг. Гэвч тэдэнд тусламж нэн даруй хэрэгтэй! 

Нэгэн сайн мэдээ байна: та бузар муу сүнснээс хамгаалах хамгаалалтыг Есүсээс гуйж болно.

Үнэгүй тусламж

Маш олон шашны удирдагчид болон элдвийн бөө удган хүмүүст туслах нэрийдлээр тэднээс мөнгө авдаг. 

Харин танд дуулгах сайн мэдээ гэвэл: Есүс үнэгүй тусалдаг. 

Библийн түүхэнд өгүүлснээр Есүс шаналж буй гэр бүлээс мөнгө авахыг хүсээгүй. Есүс зөвхөн тэднийг итгээсэй хэмээн хүссэн. Есүс хүн төрөлхтнийг хайрладаг бөгөөд тэдний асуудлыг шийдэхийг ямагт хүсэж байдаг, яг л эцэг эхчүүд үр хүүхдүүдээ хайрлан хамгаалдаг шиг.

Библид хэлснээр Есүс бол Орчлон ертөнцийг бүтээгч. Дэлхийг Өөртөө ахин итгүүлэхийн тулд Есүс дэлхийд ирсэн. Бүтээгчийн хувьд Тэрээр биднийг бузар муугаас, зовлон шаналлаас болон үхлээс аврах хүч чадалтай. Яаж?

Библид өгүүлснээр нэгэн цаг үед энэ дэлхийд зовлон шаналал, бузар муу бас үхэл гэж байсангүй. Бүх зүйл төгс байв. Гэвч Бурханы бүтээсэн тэнгэр элчсийн нэг нь Бурханы эсрэг боссоноос болж бүх зүйл өөрчлөгдсөн. Тэрээр Өөрийн Бүтээгчдээ атаархсан юм. Мөн тэнгэр элч нарын дунд худал үгсийг тарааж, тэнгэр элч нарын гуравны нэгийг урвуулсан. Уруу татлагад автаж мөнөөх атаархагчтай нэгдсэн тэнгэр элчис Бурханыг хувиа хичээгч, эрх мэдлийг хүсэмжлэгч хэмээн буруутгав.

Бүтээгч хэцүү сонголтын өмнө тулж ирэв. Хэрэв Бурхан тэдгээр тэнгэр элч нарыг зогсоохоор Өөрийн хүчээ ашиглан тэднийг устгасан бол бусад элч нар болон дэлхий ертөнц бүхэлдээ Бурханыг буруутгаж тэдгээр тэнгэр элч нарын зөв байж гэж бодох байсан. Бурханы хийсэн сонголт бол тэднийг бузар муутай нь хамт орхиж, өөрсдөөр нь бидний буруу байж хэмээн ухааруулах явдал байв. Цаг нь ирэхээр Бүтээгч энэ бүх бослогыг зогсоох болно. 

Тэнгэр элчис Бурханы эсрэг боссоны дараа, бидний өвөг эцэг Бурханы өгсөн анхааруулгад дуулгаваргүй хандаж бузар муу сүнснүүд дэлхийд ноёрхох боломжийг тэдэнд олгосон. Харин тэдгээр тэнгэр элчис хүмүүсийг хууран мэхэлж, зовлон амсуулдаг. Гэвч Бурхан бузар муу сүнснээс илүү хүчирхэг хэвээр байгаа бөгөөд биднийг гуйх үед Тэрээр баяр хөөртэйгөөр бидэнд тусалдаг.

Амар Тайван Газартаа Ирэгтүн

Хутга бариад над руу дайрах гэж оролдсон хөршийг маань санаж байна уу? Хөршөөсөө хутгыг нь салгаж авсны дараа тэрээр маш хахир хоолойгоор би түүний нас барсан ээж нь байна хэмээн ярьж эхэлсэн. Түүн доторх бузар чөтгөр хоол нэхэж байлаа. Би эргэн тойронд байсан хүмүүстэйгээ хамт Бурханаас бузар муу чөтгөрийг зайлуулаач хэмээн залбирав. Эцэст нь, бузар сүнс хөршийн минь биеэс зайлан гарч, түүний ухаан санаа сэргэлээ.

Хөрш эмэгтэй маань, “Ийм зүйл дахиж хэзээ ч битгий тохиолдоосой гэж хүсэж байна!” гэв. Нүдэнд үл харагдах сайн муугийн тэмцлийг хөрш эмэгтэй маань мэдэрсэн бөгөөд харанхуй хүчнээс хамгаалагдахыг хүссэн. Тиймээс, Би түүнд Есүс болон Библийн тухай ярьж өгөв. Хөрш маань өөрт байсан уур уцаар, гомдол бүрээ орхихын төлөө Есүсээс тусламж гуйн залбирсан. Тэрээр Бүтээгч Бурханаас сайн зүрхийг болон бузар сүнснээс хамгаалах хамгаалалтыг гуйв. Хөрш маань ийн залбирсан тул бузар сүнс дахиж хэзээ ч түүнийг зовоосонгүй!

Та Есүсийн хамгаалалтын хүчийг мэдрэхийг хүсэж байна уу? Та ийнхүү залбирч болно: 

Бурхан минь ээ, надад Таны тусламж хэрэгтэй байна. Миний амьдралаас бузар муу сүнсийг хол байлгаж өгөөч. Надад шинэ зүрхийг өгч, намайг хамгаалуулахаар ариун тэнгэр элчээ илгээгээч. Есүсийн нэрээр гуйн залбирч байна. Амен.

Хэрэв та хайртай хүмүүсээ бузар муу сүнснээс хамгаалуулахыг эсвэл Есүсийн тусламжийг авахыг хүсэж байвал энэхүү гарын авлагын ард байгаа хаягаар бидэнтэй холбогдоорой.

Copyright © 2023 by Sharing Hope Publications. Ашгийн бус байдлаар энэхүү ажлыг мөн зөвшөөрөлгүйгээр хэвлэж болно.
Бүх эшлэлийг Ариун Бичээс © Нийгэмлэгийн Ариун Библи 2013 © хувилбараас иш татав.

Манай мэдээллийг хүлээн авахаар бүртгүүлэх

Шинэ хэвлэл материал бүрийг цаг алдалгүй хүлээн аваарай!

newsletter-cover