Гэрэлт ирээдүй

Гэрэлт ирээдүй

Хураангуй

Энэ дэлхийд муу муухай зүйлс тохиолддог. Хүмүүс зовж, шаналж бас нас бардаг. Гэвч ирээдүйн итгэл найдвар бий! Есүсийг хайрладаг хүмүүсийг илүү сайхан газарт аваачихаар Есүс энэ дэлхийд дахин ирэх болно хэмээн Христийн Ариун ном болох Библид бичигджээ. Тэнд хэн ч өвдөхгүй бас зовж шаналахгүй. Хүн бүр амар тайван, эв нэгдэлтэйгээр мөнхөд амьдрах болно. Энэхүү товхимол нь хэрхэн таныг Бурханы төлөвлөсөн гайхамшигт ирээдүйн нэг хэсэг болох талаар өгүүлнэ!

Татаж авах

Ли дэлгүүрийн хажуугаар эргэхдээ хоёр бяцхан охиноо чанга гэгч нь тэврэв. “Болгоомжтой байгаарай. Аавтайгаа ойр байгаарай.” хэмээн тэдэнд захив. Лигийн толгой эргэж гарав. Тэрбээр урьд өмнө нь зах, дэлгүүр зэрэг рүү барагтаа явдаггүй байж. Мөн тэрээр өмнө нь хүүхдүүдээ ганцаараа ч харж байсангүй.

Ли хоол хүнсээ худалдаж авч дуусаад охидтойгоо хамт автобусанд суух үед Ли асгартал уйлмаар байв. Тэрээр хэдхэн долоо хоногийн өмнө нас барсан эхнэрээ үгүйлэн санах нь тэр. Ли эхнэрийнхээ инээмсэглэсэн царайг санагалзав. Тэрээр эхнэрийнхээ хийсэн хоолыг болон хүүхдүүдээ хэрхэн сайн асардаг байсныг хүртэл санаж байлаа. Тэдний хамтын амьдрал ийм эмгэнэлтэйгээр дуусна гэж Ли хэзээ ч төсөөлж байсангүй. 

Ли яагаад ингэж их зовох ёстой гэж? Түүний хүүхдүүд яагаад зовлон үзэх ёстой гэж? Түүний мөрөөдөж байсан ирээдүй энэ гэж үү? 

Ирээдүйн найдвар

Цаг хугацаа өнгөрөх тусам шашин түүнд илүү сайхан ирээдүйг олоход нь туслах болов уу гэж Ли гайхшран бодох болжээ. Гэвч шашин бүр өөр өөр зүйлийг санал болгодог бөгөөд бүх шашин сайн байдаггүй гэдгийг Ли ойлгов. Яагаад ийм гунигт явдал тохиолдчихов гэх асуултын хариуг Ли хаанаас олох юм бэ? Эхнэртэйгээ дахин уулзана гэсэн найдвар байхгүй гэж үү? Эцэс төгсгөлгүй энэ зовлон шаналал хэзээ нэгэн цагт төгсөх болов уу? 

Зарим нэг философи энэ ертөнц аажмаар сайжирна гэж сургадаг ч Лигийн хувьд энэ бүхэн эсрэгээрээ байв. Бусад шашнууд асуудлаас түрхэн зуур амс хийх аргыг л заадаг. Тэд энэ ертөнц мөнхөд сүйрсэн бөгөөд сайн хүмүүсийг нас барахад Бурхан аварч, диваажинд аваачдаг гэж хэлдэг. Зарим нь нирван дүр буюу нас барсныхаа дараа ахин шинэ төрөл олж төрдөг төгсгөлгүй тойргийн тухай санааг голлон анхаардаг. Гэхдээ энэ бүхэн сэтгэлд нэг л бууж өгөхгүй байна. Аль үзэл сургаал нь хамгийн сайн болох талаар Ли гайхсаар л байв.

Христ итгэлийн шийдэл

Лигийн хөрш Христэд итгэгч байсан бөгөөд Ли түүнтэй ярилцах болов. Удалгүй тэрээр хүн төрөлхтөн Бүтээгчийнхээ эсрэг боссоноос болж энэ ертөнцөд гай зовлон бий болсныг Библи гэх нэртэй Христийн шашны ариун бичээсээс олж мэджээ (Эхлэл 6:5). Гэвч Бүтээгч энэ дэлхийг анх бүтээсэн шиг төгс байдлаар дахин бүтээхээ амласан (Илчлэлт 21:1). Бурханд бууж өгч, хувиа хичээсэн зангаа орхисон хүмүүс шинэ дэлхийд уригдах болно.

Библид Бүтээгч Бурхан “тэдний нүднээс нулимс бүрийг арчина; цаашид үхэл ч, уй гашуу ч, уйлах ч үгүй. Өмнөх зүйлүүд өнгөрсөн учраас дахин өвдөлт байхгүй болно” гэсэн байдаг (Илчлэлт 21:4). Зовлон шаналал үүрд алга болно!

“Сохорын нүд нээгдэж, дүлий хүний ​​чих онгойно. Тэр үед доголон нь буга мэт дүүлж, хэлгүй нь баяртайгаар хашхирна.” (Исаиа 35:5–6). Бие махбод төгс болох болно! 

Байгаль ертөнц ч сэргэнэ. “Чоно, хурга хоёр хамт хооллож, арслан үхэр шиг сүрэл идэх болно” (Исаиа 65:25). 

Энэ бүхэн хэрхэн тохиолдох вэ? Бурхан гэнэт ирнэ гэж Библид бичсэн байдаг (Матай 24:36–42), гэвч “Тэр үүлсийн хамт ирэх бөгөөд нүд бүр Түүнийг харна” (Илчлэлт 1:7) иймд хэн ч Түүнийг анзааралгүй өнгөрөхгүй. Аянга цахилгаан цахиж, дэлхий чичирнэ (Матай 24:27; Илчлэлт 16:17–21). 

Бүрээ дуу чангаар хүнгэнэх болно. Бүтээгчийн амлалтад итгэсээр нас эцэслэсэн хүмүүс дахин амилна. Дараа нь амьд үлдсэн бид тэдэнтэй хамт агаарт Эзэнтэй уулзахаар үүлэн дунд өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно. (1Тесалоник 4:17). Ямар гайхалтай уулзалт болох бол!

Бурхан хүн нэг бүрийг шинэ дэлхийд амьдраасай хэмээн хүсдэг ч эцэстээ хорон муу хүмүүс устгагдах болно (2 Петр 3:9–11). Тийнхүү Бурхан дэлхийг дахин шинээр бүтээж, бузар муу, зовлон зүдүүр, үхэл гэж үгүй шинэ орон гэртээ биднийг угтан авах болно.

Дахин бүтээгдсэн ертөнцийг төсөөлөөд үз дээ!

Ли Библи унших үедээ бүх үйл явдлуудыг нь төсөөлдөг байв. Тэрээр дахин амилсан эхнэртэйгээ хамт өвсөөр зассан хивсэн дээр алхаж байна гэж төсөөлнө. Бяцхан охид нь сүрлэг бартай тоглож харин Ли эхнэртэйгээ голын эргээр зугаална. 

Долоо хоног бүр тэд хамтдаа Бүтээгчийн сэнтий байрлах хотод очих их нүүдэлд нэгдэнэ (Исаиа 66:22–23). Тэд алтан гудамжаар алхаж, зүрх сэтгэл нь баяр баясгалан, Бүтээгчийг хайрлах хайраар бялхах болно. Тэд хамтдаа Бурханыг магтан дуулах болно. 

Хэн ч хөгширч, өвдөж эсвэл үхэхгүй. Баяр баясгалан, хайр бүрэн дүүрэн байх болно!

Итгэхэд дэндүү сайхан ирээдүй биш гэж үү?

Христийн Судраас уншсан бүх л зүйл нь Лид таалагдаж байв. Заримдаа энэ бүхэн итгэмээргүй сайхан санагддаг ч түүний хийж чадах зүйл бол талархлын залбирлыг тогтмол хийх явдал байв. Ганц бие аавын амьдрал амаргүй байсан ч одоо түүнд амар амгалан, ирээдүйн итгэл найдвар итгэл ирлээ!

Бараг хүн бүхэн зовж шаналдаг. Хичээхээ болиод асуудал дээр хараагаа төвлөрүүлэх маш амархан. Гэхдээ сайн мэдээ бий! Библи бидний дэлхий ертөнц хаанаас үүссэнийг төдийгүй ирээдүйд ямар хувь тавилан хүлээж байгааг тайлбарладаг. Тэрхүү хувь тавилан маш гайхамшигтай, үзэсгэлэнтэй бөгөөд та бас би үүний нэг хэсэг нь. Мөн бидний хайртай бүх хүмүүс ч гэсэн тэр үзэсгэлэнтэй ирээдүйг үзэх боломжтой!

Харин танд ямар бодол төрж байна вэ?

Бурханы танд зориулан бэлдсэн сайхан ирээдүйн талаар илүү ихийг мэдэхийг та хүсэж байна уу? Мөн Бурхан таны зовлон шаналлыг хэрхэн анагааж чадах талаар мэдэхийг хүсэж байна уу? Хэрэв тийм бол доорх залбирлыг хийгээрэй: 

Бүтээгч Бурхан минь ээ, Та энэ ертөнцийг анх ямар байсан яг тэр сайн сайхан байдалд нь оруулж чадна гэдэгт би итгэхийг хүсч байна, гэхдээ итгэхэд дэндүү сайхан ирээдүй юм. Таны надад зориулсан төлөвлөгөө юу болохыг мэдэхэд минь надад туслаач.

Хэрэв та илүү ихийг мэдэхийг хүсвэл энэ гарын авлагын ард байгаа хаягаар бидэнтэй холбогдоорой.

Copyright © 2023 by Sharing Hope Publications. Ашгийн бус байдлаар энэхүү ажлыг мөн зөвшөөрөлгүйгээр хэвлэж болно.
Бүх эшлэлийг Ариун Бичээс © Нийгэмлэгийн Ариун Библи 2013 © хувилбараас иш татав.

Манай мэдээллийг хүлээн авахаар бүртгүүлэх

Шинэ хэвлэл материал бүрийг цаг алдалгүй хүлээн аваарай!

newsletter-cover