
Уураа ялан дийлэх нь
Хураангуй
Хүн бүр л уурладаг. Гэвч уур хилэнд өөрийгөө захируулбал, уур хилэн биднийг үгүй хийж мэднэ. Есүс хүмүүсийг тэр бүү хэл Өөрийг нь цовдолсон хүмүүсийг хүртэл уучилсан тухай олж мэдсэнээр амьдрал нь өөрчлөгдсөн нэгэн залуугийн талаар энэхүү товхимол өгүүлнэ. Хэрэв бид Есүсийг дагавал, Тэр биднийг өөрчилж, Өөртэйгөө улам бүр адилхан болгох болно. Тэр бидний уур хилэн, атаа хорслыг арчин хаяснаар бидний амьдрал Бурханыг алдаршуулах болно.
Төрөл
Товхимол
Хэвлэлийн газар
Sharing Hope Publications
Боломжит хэл
12 Хэл сонгох
Хуудас
6
“Тэр бидний нэгэн адилаар тосгондоо төрөхөд асуудал байхгүй ээ” хэмээн Дарагийн хадам ээж хэлэв. “Бидэнд үнэтэй эмнэлэг хэрэггүй.”
Харин Дара санаа зовниж байлаа. Дарагийн эхнэр бие султай байсан тул тэрээр ойр хавиасаа сайн эмч олохыг хүсэж байв. “Хадам ээжтэйгээ маргалдаад яах вэ дээ” хэмээн тэр амандаа бувтнав.
Эхнэр нь төрж байх хугацаанд, Дара гэрийн гадаа хүлээх ёстой байлаа. Эхнэрийнх нь хашхирах чимээ улам чангарсаар, гэнэт чимээгүй болчхов. Удалгүй түүний хадам ээж гарч ирлээ. Хадам ээжийнхээ царайг харахад л бүх зүйл ойлгомжтой болов. Түүний хайрт эхнэр болон бяцхан хүү нь амьсгал хураажээ. Дарагийн хүсэл мөрөөдөл, баяр хөөр нь хайрт эхнэр болон бяцхан хүүтэй нь хамт нойрссон байлаа.
Түүний уй гашуу нь аажимдаа уур хилэн болж хувирав. “Эмнэлэгт оччихсон бол бүх зүйл өөр байх байсан. Хадам ээж зөрүүдлээгүй байсан бол тэд нас барахгүй байх байсан шүү дээ!” гэж Дарагийн зүрх шимшрэв.
Амьдралыг нь сүйрүүлсэн хадам ээжээсээ Дара холдох хэрэгтэй байв. Дара өөрийн бүх эд хогшлоо аваад, баяртай ч гэж хэлэлгүй яваад өгөв.
Уур Бухимдлаасаа Зугтаав
Дара нийслэл хот уруу явж, охин дүү Мали болон түүний нөхөр Трэйтэй хамт байхаар болжээ. Дара ганцаараа шөнөжин нойргүй хонов. Уур уцаар түүнийг хар бараан үүл мэт бүрхэж байлаа. Өөр юу ч бодох сөхөө түүнд байсангүй.
Аз болоход, Дара оройн цагаар охин дүүгийнхээ гэр бүлтэй хамт байхдаа хэсэгхэн хугацаанд амар тайвныг мэдэрдэг байв. Тэд хамтдаа хооллосныхоо дараа маш сайхан дуу дуулж, дараа нь Трэй түүх хуваалцдаг байжээ. Трэйгийн ярих түүхүүд Дарагийн багадаа сонсдог байсан үлгэр, домгоос их өөр байсан бөгөөд бүгд Христийн шашны ариун судар болох Библийн түүхүүд байлаа. Хайраар дүүрэн Бурхан энэ дэлхийг төгс амар тайван, диваажин болгон бүтээсэн гэдэг түүхийг Дара урьд өмнө нь сонсож байгаагүй билээ. Тэрээр дэлхий дээр бүтээгдсэн анхны хүмүүс хэрхэн Бүтээгчийнхээ эсрэг босож, өөрсдийнхөөрөө амьдарвал илүү жаргалтай байна гэж бодсон талаар олж мэдэв. Тэдний хийсэн энэ аймшигтай сонголт төгс дэлхийд муу муухай, зовлон зүдгүүр, үхэл хагацлыг авчиржээ.
Нэг өдөр Дара хадам ээждээ ямар их уурлаж байгаа талаараа Трэйд хэлэв. Мөн хэрхэн уйтгарлан гашуудаж, сэтгэлээр унаж, зовсон тухайгаа ярив. Трэй чимээгүйхэн сонссоор байлаа. Эцэст нь Трэй “Дара, би ойлгож байна. Би дайны үед олон хэцүү зүйлстэй нүүр тулсан. Гэхдээ би амар тайвныг олсон. Чиний уур уцаар гэр бүлийг чинь эргүүлэн авчрахгүй шүү дээ. Уур уцаараа хадгална гэдэг цээжин дээрээ тэсрэх бөмбөг барьж байгаатай л адил. Уур бухимдал чамайг үгүй хийж орхино!” гэв.
Дара алгаараа нүүрээ дараад, “Би юу ч хийж чадахгүй байна шүү дээ.” “Би эхнэрийнхээ эцэг эхийг хайрладаг байсан, харин одоо тэднийг үзэн ядаж байна. Би тэднийг хэзээ ч уучилж чадахгүй.” гэв.
Үзэн ядалтын тэсрэх бөмбөг л гэсэн үг
Трэй толгой дохив. “Хэдий хүнд энэ боломжгүй ч Бүтээгч Эзэн чамд тусалж чадна.”
“Бурхан уу?” Хэмээн Дара асуув. “Трэй би чиний ярьсан түүхүүдийг сонссон, гэхдээ тэр түүхүүд үнэн гэдгийг би яаж мэдэх юм бэ? Тэгээд ч, Бурхан яаж туслах юм бэ?”
Трэй инээмсэглэв. “Дэлхий дээрх анхны хүмүүс энэ төгс дэлхийг яаж орхисныг чи Библиэс олж мэдсэн шүү дээ. Бурхан тэр хүмүүст уурлаж болох байсан, гэхдээ Тэр тэгээгүй. Харин оронд нь Бурхан хүмүүсийг хайрлаж, тэднийг болон энэ ертөнцийг дахин сэргээх төлөвлөгөөг боловсруулсан. Түүнээс гадна, хэрэв бид одоо залбирвал Бурхан бидэнд тусалж чадна. Би яаж мэдэх юм бэ? -Учир нь Бурхан надад тусалж байсан юм. Би уур бухимдлаасаа болж зовж шаналахаа больсон.”
Трэй цааш үргэлжлүүлэн ярив. “Бурханы Хүү Есүс бидний зүрх сэтгэлийг Бүтээгч рүү эргүүлэхийн тулд энэ дэлхийд мэндэлсэн. Есүсийн сургаал болон бусдыг эдгээх үйлчлэл ихэд алдаршсан тул тухайн үеийн шашны удирдагчид маш их атаархаж байв. Тиймээс тэд Есүсийг алах арга сэдсэн. Тэд Есүст хийгээгүй ялыг нь үүрүүлж Түүнийг модон загалмай дээр хадсанаар Есүс нас барсан юм.”
“Ямар аймшигтай юм бэ!” Хэмээн Дара түүний яриаг таслав.
“Тиймээ аймшигтай, гэвч Есүс хариуд нь тэдний эсрэг тэмцэж эсвэл тэднийг хараагаагүй. Харин оронд нь тэнгэр өөд хараад “Эцэг минь тэднийг уучлаач, учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна” хэмээн хашхирсан.
“Гайхалтай” хэмээн Дара дуу алдав. “Би лав хэзээ ч тэгж хэлж чадахгүй байх.”
Трэй хариуд нь, “Тийм ээ, би санал нэг байна. Би ч бас тэгж боддог байсан. Би их огцом ууртай хүн л дээ. Гэхдээ Дара, ‘Харин Би та нарт хэлье, дайснуудаа хайрла, та нарыг хавчигчдын төлөө залбир.’ (Матай 5:44). гэж Есүс хэлж байсан. Тэрээр зөвхөн заагаад зогсохгүй, Өөрөө бас тийн үйлдсэн юм шүү дээ. Эдгээр үгсийн тунгаан бодож, Бурханаас эдгэрлийг гуйх үед би өөрчлөгддөг.”
Уучлалаас ирэх Эдгээгч Хүч
Дараагийн хэдэн долоо хоногт Дара Есүсийн үхлийн талаарх түүхийг, мөн дайснаа хайрлах тухай сургаалыг уншжээ. Тийнхүү тэрээр охин дүүгийнхээ гэр бүлийг дуурайн Бурханд зүрх сэтгэлээ нээн залбирав. Тэрээр Бурханд хандан шаналсан зүрх болон уур хилэнгийнхээ талаар хэлэв. Зүрх сэтгэлийг нь анагааж өгөхийг Бурханаас гуйхад хар бараан үүл аажмаар цэлмэж байлаа.
Дара өөрчлөгдөж байгааг Трэй анзаарав. Трэй Дарад хандан, “Бурхан чамайг өөрчилж байгааг” би харж байна. “Чи Есүсийн дагалдагч болох уу?”
Дара инээмсэглээд, “Тийм ээ” гэв. “Бурхан намайг эдгээхээр миний дотор ажлаа хийж байна. Би яаж Есүсийн дагалдагч болох вэ?”
Трэй хариуд нь, Есүсийг дагана гэдэг нь бусад дагалдагч нартай нэгдэж, Бурханд залбирч, Бурханыг таньж мэдэж, Библид заасан сургаалуудыг дагахыг хэлнэ. Бурхан өөрсдийг нь хэрхэн өөрчилж байгааг итгэгч хүмүүс бусдад хуваалцаж, бусад хүмүүс ч бас Бурханы хүчийг мэдрээсэй хэмээн уриалдаг. Есүс дагалдагчдадаа Тэрээр нэг л өдөр энэ дэлхийг дахин шинээр бүтээх болно гэж амласан байдаг.
Дара Бурханыг дагахаар шийдэв. Нэг өдөр Дара эд зүйлсээ баглаж байхыг Трэй харав. “Чи хаашаа явах гэж байгаа юм бэ?” хэмээн түүнээс эелдгээр асуулаа.
“Би эхнэрийнхээ тосгон уруу буцлаа” гэж Дара хэлэв. “Би эцэг, эхэд нь тэднийг уучилсан гэдгээ хэлэх хэрэгтэй! Тэгээд би шинэ итгэл найдварынхаа талаар тэдэнд хуваалцах болно.”
Хэрэв та уур уцаар, харуусал, эсвэл сэтгэл гутралыг даван туулахад Есүс хэрхэн тусалж болох талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байвал энэхүү гарын авлагын ард байгаа хаягаар бидэнтэй холбогдоорой.
Copyright © 2023 by Sharing Hope Publications. Ашгийн бус байдлаар энэхүү ажлыг мөн зөвшөөрөлгүйгээр хэвлэж болно.Бүх эшлэлийг Ариун Бичээс © Нийгэмлэгийн Ариун Библи 2013 © хувилбараас иш татав.
Манай мэдээллийг хүлээн авахаар бүртгүүлэх
Шинэ хэвлэл материал бүрийг цаг алдалгүй хүлээн аваарай!

Онцлох хэвлэлүүд
© 2023 Sharing Hope Publications