
Мөнхийн гэр орныг олох нь
Хураангуй
Бүтээгч Бурхан өө сэвгүй, төгс дэлхийг бүтээсэн. Гэвч дэлхий дээрх анхны хүмүүс эмгэнэлтэй сонголт хийснээр энэ дэлхий аюулгүй, амар тайван газар байхаа больжээ. Христийн Ариун ном болох Библид Бурхан бүх зүйлийг анхных шигээ сайхан болгоно гэж амладаг. Гэвч Түүний амлалт үнэн эсэхийг бид хэрхэн мэдэх билээ? Библийн бусад захиасууд яг л Бурханы хэлсэнчлэн биеллээ олох болно гэсэн итгэл өгдөг Даниел 9-р бүлгийн гайхамшигт зөгнөлийг энэхүү товхимол тайлбарлах болно.
Төрөл
Товхимол
Хэвлэлийн газар
Sharing Hope Publications
Боломжит хэл
12 Хэл сонгох
Хуудас
6
Бид гэрийг хайр, итгэл болон эдгэрлийн газар гэж боддог. Гэвч энэхүү зовлон шаналлаар дүүрсэн дэлхийд бидний зүрх сэтгэл жинхэнэ амралтыг олж чадах хамгийн амар тайван, аюулгүй газрыг хүсэмжилж байдаг.
Амар тайван газрыг олох гэсэн бидний чин хүсэл маань тэнгэрээс улбаатай. Бүтээгч Бурхан хүн төрөлхтнийг мөнх амьтай бүтээсэн тухай Христийн ариун бичээс болох Библид өгүүлдэг (Номлогчийн үгс 3:11).
Тэгвэл бид Библид итгэж болох уу? Өнгөрсөн түүхийн туршид олон сая хүмүүс энэхүү ариун номноос хэрхэн амар тайван болон баяр хөөрийг олж авсан тухайгаа хуваалцсан байдаг. Тэгвэл бид бичээсийг үнэн гэдгийг хэрхэн мэдэх вэ?
Баталгаа 1: Илүү ойлгомжтой тайлбар
Дэлхийн үүслийн талаарх хамгийн сайн онол бол их тэсрэлтийн онол гэж эрдэмтэд үздэг. Гэсэн хэдий ч энэ онолыг утгагүй гэж үздэг хэсэг эрдэмтэд байдаг бөгөөд өөр ямар нэгэн зүйл байдаггүй л юм бол оргүй хоосноос тэсрэлт үүсэх боломжгүй хэмээдэг аж. Энэхүү таамаглал нь Бүтээгч Нэгэн оршин буйг илтгэдэг.
Бурхан төгс дэлхийг эмэгтэй, эрэгтэй хүнээр захируулахаар бүтээсэн гэж Библид заадаг. Хүн төрөлхтөн Бурханыг даган хүндэлж, аюулгүй орчинд, баяр жаргалтайгаар амьдруулахаар Бурхан төлөвлөж байсан. Гэвч эрэгтэй, эмэгтэй хүмүүс Бурханаас хөндийрч, Түүнд дуулгаваргүй хандсан. Тэдний хийсэн үйлдэл дэлхийг хувьсамтгай болгож, үхлийг энэ дэлхийд авчирсан (Ром 5:12). Түүнээс хойш хүн төрөлхтөн үргэлж амар тайван байж чадах газрыг эрэн хайсаар байна.
Гэвч Бурхан хүн төрөлхтнийг гэр бүлийнхээ нэг хэсэг гэж үзэхээ болиогүй юм. Үүгээр ч зогсохгүй бидний зүрх сэтгэлээс сайн сайхан зүйл ундран гарч байхын тулд бидний амьдрал дахь бузар муугийн хүчийг таслах Чөлөөлөгчийг илгээнэ гэж амласан. Тэр бидэнд төрөлх гэр лүүгээ буцан явах арга замыг зааж нээж өгөх болно (Иохан 14:1–3).
Баталгаа 2: Аврагчийн талаарх олон шашны түгээмэл сэдвүүд
Бүх л түүхийн туршид олон улс үндэстэн, шашинтнууд зөгнөгдсөн аврагч ирж энэ дэлхийг шинэчлээд, бидэнд мөнх амийг өгнө гэсэн таамаглалтай байсаар ирсэн. Гэвч зөвхөн Библид л тэр Аврагч хэзээ ирэхийг тодорхой бичсэн байдаг. Хэрэв тэр бүхэн түүхээр баталгаажих ёстой гэвэл бид мөнх орон гэрийн талаарх амлалтыг багтаасан Библи нь үнэн гэдгийг олж мэдэх болно.
Баталгаа 3: Түүхийн баталгаа
Манай эриний өмнөх 605 онд Израилийн Еврейчүүд Вавилоны цэргүүдэд олзлогдож, тэдэнд боолчлогдсон. Тэр цаг үед Бурхан ард түмнээ Өөртөө хандуулахын тулд эш үзүүлэгчдээ илгээсэн. Тэдгээр эш үзүүлэгчид аврагч хэзээ ирэх талаар ард түмэнд сануулж байлаа.
Даниел эш үзүүлэгчдийн нэг байсан бөгөөд аврагч ирэх хүртэл 490 жил гэдгийг маш тодорхой хэлсэн. Хаан Еврейчүүдийг Иерусалемын ханыг дахин босгохыг зөвшөөрөх тэр үеэс эхлэн 490 жил тоологдоно хэмээсэн. 483 жилийн дараа аврагч ирж, гурван жил хагасын турш сургаалаа зааж, бусдад үйлчлээд Өөрийг нь үзэн ядагч дайснуудын гарт амиа алдана гэв. Тэрхүү гурван жил зургаан сар өнгөрсний дараа Бурханы амласан шинэ дэлхийн сайн мэдээ дэлхий даяар түгэн дэлгэрнэ.
Үнэхээр агуу зөгнөл биш гэж үү! Гэвч энэ бүхэн түүхээр нотлогддог уу? Иерусалим хотыг сэргээн босгох зарлиг МЭӨ 457 онд хэрэгжсэн байдаг. Үүнээс яг 483 жилийн дараа Есүс Өөрийн үйлчлэлээ МЭ 27 онд эхэлсэн. Түүхэнд нэрээ мөнхөлсөн Ромын эзэн хаан Тиберий Цезарийн 15 дахь жилд Библид Есүсийг аврагч хэмээн тодорхойлсон байдаг тул хүмүүс энэ өдрийг мэддэг (Лук 3:1–2). Олон гэрчийн өгсөн мэдүүлэгт түүхээр нотлогдохуйц улс төр, газарзүйтэй холбоотой лавлагаа байдаг. Есүс аврагч болон ирнэ хэмээн зөгнөгдсөн цаг хугацаа төгс биелэгдсэн байдаг. Ингээд зогсоогүй.
Зөгнөлд дурдагдсанаар, гурван жил хагасын дараа аврагч “таслагдаж, юу ч үгүй болно” гэсэн байдаг (Даниел 9:26). Тийнхүү МЭ 31 онд Ромчууд Есүсийг цаазаар авсан юм. Удалгүй Есүс үхлийг ялан дийлснээ баталж дахин амилсан. Есүсийн дагалдагчид аврагчийн тухай сайн мэдээг Израиль үндэстэн даяар тунхагласан боловч гурван жил хагасын дараа тэд сайн мэдээг дэлхий даяар түгээсэн. Энэхүү зөгнөлийг өнөөдөр Есүсийн сургаал ямар өргөн дэлгэр тархсан талаар дурддаг Ром болон Еврей эх сурвалжуудаар баталгаажуулж болно.
Доорх хүснэгтэд Даниелийн 490 жилийн зөгнөлийн гол он сар өдөр, үйл явдлуудыг онцлон харуулав.
Баталгаа 4: Өөрчлөгдсөн амьдрал
Биеллээ олсон зөгнөлийн түүх үнэхээр гайхалтай юм! Гэвч Библи жинхэнэ юм гэдгийг батлах хамгийн гайхамшигтай нотолгоо бол Библийг уншаад, Бурханыг дагаж, амьдралаа өөрчилсөн хүмүүс юм. Гэмт хэрэгтнүүд муу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч гэмшсэн. Уур уцаар, үзэн ядалт, хардалт, уй гашуугаар хөтлөгдөж байсан хүмүүс одоо эелдэг нэгэн болон өөрчлөгдсөн.
Урилга
Харин танд ямар бодол төрж байна вэ? Та мөнхийн, аз жаргалтай гэрийг хайж байна уу? Библид мөнхийн, аз жаргалтай амьдралыг амласан байдаг! Есүс шинэ дэлхийд таныг урьж, мөнхийн амьдралыг өгөөсэй хэмээн та хүсэж байна уу? Хэрэв та илүү ихийг мэдэхийг хүсвэл энэхүү гарын авлагын ард байгаа хаягаар бидэнтэй холбогдоорой.
Copyright © 2023 by Sharing Hope Publications. Ашгийн бус байдлаар энэхүү ажлыг мөн зөвшөөрөлгүйгээр хэвлэж болно.Бүх эшлэлийг Ариун Бичээс © Нийгэмлэгийн Ариун Библи 2013 © хувилбараас иш татав.
Манай мэдээллийг хүлээн авахаар бүртгүүлэх
Шинэ хэвлэл материал бүрийг цаг алдалгүй хүлээн аваарай!

Онцлох хэвлэлүүд
© 2023 Sharing Hope Publications